
Call center-ээр 10-р сард1565 иргэн ханджээ.Тэгвэл 11-р сард энэ тоо өсч 1768 болсон байх жишээтэй. Харин 12-р сарын эхний хагаст 787 иргэн хандсан байна. Ер нь өнгөрсөн хоёр сар, хоёр долоо хоногт 4120 хүн өргөдөл, гомдол нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандсан аж. Энэ нь тус газарт хандсан нийт иргэдийн 82,1 хувь болжээ.
Ub1200.mn цахим хуудсанд 10-р сард 142, 11-р сард, 154, 12-р сард 49 нийт 345 иргэн ханджээ. Цахим хуудсаар хандаж байгаа иргэдийн тоо өсөх чиг хандлагатай байна. Дээрх цахим хуудсаар хандсан иргэд нь нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандсан нийт иргэдийн 6,9 хувийг эзэлжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт бичгээр 10-р сард 258 иргэн хандсан байна. Харин 11-р сард энэ тоо 159 болж буурсан байна. Дээр хоёр сар хийгээд 12-р сарын эхний хоёр долоо хоногт нийт 550 иргэн тамгын газарт ханджээ. Бичгээр хандсан эдгээр иргэд нь нийслэлийн Засаг даргын тамгын газарт хандсан иргэдийн 11 хувь болжээ.
Нийслэлийн Засаг даргад 2012 оны 10,11,12-р сарын эхний хагас буюу дөрөвдүгээр улиралд нийт 5015 иргэн хандсан байна.
Сэтгэгдэл (1)