
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнөөр Нийслэлийн Засаг
дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл шинэ жил болж
байгаатай холбогдуулан үүрэг даалгавар өгсөн юм

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл шинэ жил болж байгаатай холбогдуулан үүрэг даалгавар өгсөн юм. Нийслэлийн гэр хорооллынхон аливаа баяр ёслолоор орхигдсон байдалтай байдаг. Тиймээс дүүргүүдийн Засаг дарга нар гэр хорооллын тодорхой байршлуудад сүлд мод засч, хүүхэд хөгшдийг баярлуулах талаар илүү анхаарч ажиллах үүрэг өглөө. Шинэ жил гэр бүл, найз нөхдийн хүрээний баяр байдаг. Иймд төрийн байгууллага төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэх явдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс гадна шинэ жилээр оргилуун дарснаас илүү хатуулагатай согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (5)