

“NHK” телевизийн мэдээлснээр Либерал ардчилсан нам болон эвсэл болж дэвшсэн Комей /шинээр байгуулагдсан нам/ намынхан Доод танхмийн 480 суудлаас 302-ыг нь авсан байна. Харин “CNN”-ийн мэдээнд Либерал ардчилсан нам болон Комей эвсэл 312 суудал авсан хэмээн бичжээ.
Ёсихико Нодагаар удирдуулсан Ардчилсан нам ийнхүү 2012 оны сонгуульд ялагдаж байна. Японы шинэ ерөнхий сайд болох 58 настай Шинзо Абэ нь өмнө нь тус улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.
Гэсэн хэдий ч сонгуулийн албан ёсны дүнг хараахан мэдээлээгүй байна.
Японы Доод танхимын 480 суудлын 300 нь ганц мандаттай дүүргүүдээс, үлдсэн 180 нь 11 бүс нутгаас пропорционалаар сонгогддог юм.
Д.Идэр

