Энэ сарын 4-5-нд шилжих шөнө долоон настай хүүг хойд эцэг нь сэхээнд
ортол нь зодсон хэрэг гарсан. Уг хэргийн улмаас ГССҮТ-ийн сэхээн
амьдруулах тасагт эмчлүүлж байгаад өнгөрсөн долоо хоногт эмнэлгээс
гарсан билээ.

Энэ сарын 4-5-нд шилжих шөнө долоон настай хүүг хойд эцэг нь сэхээнд ортол нь зодсон хэрэг гарсан. Уг хэргийн улмаас ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад өнгөрсөн долоо хоногт эмнэлгээс гарсан билээ. Түүнийг улсын асрамжид өгнө, эмээ нь асран халамжлана гэж байсан ч хүү ээжтэйгээ хамт байгаа юм. Харин хойд эцэг болох Т-г дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хүү хэдийгээр өнгөрсөн долоо хоногт эмнэлгээс гарсан ч сэтгэл зүйн дарамтаас ангижирч чадахгүй байгаа тухай түүний ойрын эх сурвалж хэллээ. Тиймээс дүүргийнхээ эмчийн хяналтад байгаа юм байна.
Б.Золбоо
Сэтгэгдэл (8)