

Тус улсын эрх баригчдийн зүгээс 17, 18-ны өдрүүдэд гашуудлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Өнөө өглөө нийслэл Пхеньянд үйлдсэн дурсгалын ёслолыг үндэсний телевиз, радиогоор шууд дамжуулсан байна. Ёслолын дараа Хойд Солонгосын ард түмэн нэг минут дуугүй зогсч эмгэнэл илэрхийллээ.
Хойд Солонгосын залуу удирдагч, Ким Чен Ун эцгийнхээ бунхныг байрлуулсан Кымсусаны дурсгалын ордонд том дарвуулт онгоц байрлуулсан байна. Дарвуулт онгоцыг Нампхо боомт хотоос нийслэлд авчирахын тулд төмөр зам хүртэл тавьжээ.
Ким Чен Ирийн хөшөөнд цэцэг өргөхөөс эхэлсэн дурсгалын ёслол үдээс хойш орон нутгуудад үргэлжлэх аж.
Мөн эдгээр өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байна.
Д.Идэр










Сэтгэгдэл (11)