
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцсан. Тэрбээр Лондонгийн хөрөнгийн биржтэй стратеги болон менежментийн түвшинд хамтарсан хөрөнгийн зах зээлийн арилжаа, төлбөр тооцоо, хяналт, хадгаламжийн цогц шийдэл бүхий "Милленниум АйТи" системийг дотоодын зах зээлд нутагшуулсан үйл ажиллагаанд оролцсон. Тэгвэл Засгийн газрын тэргүүн өнөөдөр 15.00 цагт II цахилгаан станцад ажиллаж, коксжих нүүрсний үйлдвэрлэл, борлуулалтын байдалтай танилцах юм байна.
Сэтгэгдэл (2)