
БШУЯ-наас “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлээд дөрвөн жил өнгөрч байна. Анх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлнэ гэж амлаж байсан. Амлалт ч биелэж зарим сургуулийн сурагчид компьютертэй болсон. Гэтэл өнгөрсөн баасан гаригт Баянзүрх дүүргийн 84-р сургуулийн сурагчдад тараасан компьютерын нэг нь дэлбэрч тус сургуулийн 5-р ангийн сурагч М нүдэндээ хүнд гэмтэл авчээ. М-ийн зүүн нүд юм харахгүй байгаа бөгөөд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч хараа ороогүй байна. Харин нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд Монголд эмчлэх боломжгүй гэсэн онош гарсан байна.
Уг компьютерын хайрцаган дээр нь хаана, хэзээ, аль улсад үйлдвэрлэсэн хэрэглэх заавар зэрэг ямар ч бичиг байхгүй бөгөөд зөвхөн Боловсрол Шинжлэх Ухааны яам гэсэн бичигтэй байжээ.

БШУЯ-наас
“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлээд дөрвөн жил өнгөрч
байна. Анх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг 2008
оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөр”
хэрэгжүүлнэ гэж амлаж байсан. Амлалт ч биелэж зарим сургуулийн сурагчид
компьютертэй болсон. Гэтэл өнгөрсөн баасан гаригт Баянзүрх дүүргийн
84-р сургуулийн сурагчдад тараасан компьютерын нэг нь дэлбэрч тус
сургуулийн 5-р ангийн сурагч М нүдэндээ хүнд гэмтэл авчээ. М-ийн зүүн
нүд юм харахгүй байгаа бөгөөд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч
хараа ороогүй байна. Харин нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд Монголд
эмчлэх боломжгүй гэсэн онош гарсан байна.
Уг компьютерын хайрцаган
дээр нь хаана, хэзээ, аль улсад үйлдвэрлэсэн хэрэглэх заавар зэрэг ямар ч
бичиг байхгүй бөгөөд зөвхөн Боловсрол Шинжлэх Ухааны яам гэсэн бичигтэй
байжээ.
Сэтгэгдэл (1)