
Олон улсын эко аюулгүй оршихуйн хамтын ажиллагааны байгууллагаас “Дэлхийн экологийн аюулгүй оршихуй”-н шагналаар Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шагнажээ. “Уур амьсгалыг хамгаалах нийгэмлэг” олон улсын байгууллагын санаачлагч, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Альберт Гор тус байгууллагын үзэл баримтлалыг онцлон тодорхойлж “XXI зууны улс төрийн хамгийн ноцтой асуудал бол эко аюулгүй оршихуйн болон нөөцийн аюулгүй байдлын асуудал мөн бөгөөд энэ байгууллага системээр нь барьж авсан байна” хэмээн хэлжээ. Экологийн уламжлалт онолуудын хязгаарлагдмал явцуу байдлыг эвдэж, хүний аж байдал, улс орны хөгжилд нөлөөлөгч аюултай хүчин зүйлсийг оролцуулсан эко аюулгүй оршихуйд төвлөрсөн онолыг шинжлэх ухааны салбар болгон томъёолж, шинэ удирдахуйн менежментийг санал болгодог тус байгууллагаас “Эко аюулгүй оршихуйн үндсэн асуудлууд” нэртэй номыг монгол хэл дээр гаргасан байна.

Олон
улсын эко аюулгүй оршихуйн хамтын ажиллагааны байгууллагаас “Дэлхийн
экологийн аюулгүй оршихуй”-н шагналаар Монгол Улсын Ерөнхий сайд асан
М.Энхсайханыг шагнажээ. “Уур амьсгалыг хамгаалах нийгэмлэг” олон улсын
байгууллагын санаачлагч, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Альберт Гор тус
байгууллагын үзэл баримтлалыг онцлон тодорхойлж “XXI зууны улс төрийн
хамгийн ноцтой асуудал бол эко аюулгүй оршихуйн болон нөөцийн аюулгүй
байдлын асуудал мөн бөгөөд энэ байгууллага системээр нь барьж авсан
байна” хэмээн хэлжээ. Экологийн уламжлалт онолуудын хязгаарлагдмал явцуу
байдлыг эвдэж, хүний аж байдал, улс орны хөгжилд нөлөөлөгч аюултай
хүчин зүйлсийг оролцуулсан эко аюулгүй оршихуйд төвлөрсөн онолыг шинжлэх
ухааны салбар болгон томъёолж, шинэ удирдахуйн менежментийг санал
болгодог тус байгууллагаас “Эко аюулгүй оршихуйн үндсэн асуудлууд”
нэртэй номыг монгол хэл дээр гаргасан байна.
Сэтгэгдэл (2)