
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22-24 хэм, бусад хэсгээр -14-16 хэм, өдөртөө -1-3 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -19-21 хэм, өдөртөө -1-3 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -20-22 хэм, өдөртөө -3-5 хэм хүйтэн байна.
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуур орчимд нуурын нөлөөгөөр хялмаална. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 20, 21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч өдөртөө суларна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25-30 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20-25 хэм, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн голын хөндийгөөр -16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5-10 хэм, бусад нутгаар -11-16 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -11-16 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -5-10 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтийн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1+6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.


























































