Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироосон “Анод”
банкны удирдлагуудад холбогдох хурал Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн
танхимд 09.00 цагаас эхэллээ.

Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироосон “Анод” банкны удирдлагуудад холбогдох хурал Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 09.00 цагаас эхэллээ. Хуралд даргалагч шүүгчээр Б.Баатар, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгчээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүн, өмгөөлөгчөөр Н.Мөнхцэцэг, Н.Чимэдбадам, Н.Мандах, Н.Энхтөр, Н.Даваа, Н.Оюунцэцэг, Ж.Батзоригт, Н.Нямдорж, Н.Тунгалаг, Г.Оюунцэцэг, Б.Оюунбилэг, Д.Халзан, Н.Эрдэнэбилэг, Монгол, Ж.Солонгоо, Н.Золзаяа, хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар Ч.Зоригтбаатар, Х.Тогоохүү, Г.Цогтгэрэл, Т.Жигмэддорж, Ч.Даваадорж, С.Энхбат, Н.Тавинжал нар, гэрчээр Г.Баасанжав, Э.Пагмадорж, А.Сүхбаатар, Н.Уянга нар оролцож байна. Харин нэг гэрч болох Г.Энхцэцэг өнөөдрийн хуралд ирсэнгүй.
Тиймээс шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнд “Анод” банкны ерөнхий нягтлан бодогч хийж байсан Г.Энхцэцэгийг заавал гэрчээр оруулах хүсэлтэй байгаагаа хэллээ. Мөн хохирогчид нь хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлт тавьсан байна. Эдгээр хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хурал түр завсарлаад байна.
Б.Чимэг