
Баянгол дүүргийн II хороонд 14-15-нд шилжих шөнө 56-р байрны урд талын зогсоол дээрээс Тоёото Сугсит автомашины цэнхэр өнгийн хучлага алдагдсан байна. Мөн 01.30 цагийн үед “Болор” төвийн үүдэнд байсан Тоёота Старлет автомашины 175 мянган төгрөгийн үнэтэй цэнхэр өнгийн хучлагыг тодорхой оршин суух хаяггүй У, С нар хулгайлсан болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байна. Түүнчлэн Баянзүрх дүүрэгт байрлах “Аман хуур” хотхоны зүүн талын зогсоолд байсан Toyota Camry автомашины ногоон алаг өнгийн хучлагыг тодорхой оршин суух хаяггүй А, Ч, Г нар хулгайлсныг илрүүлжээ. Дээрх хэргүүдийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.