
Ирэх сарын 1-нээс айл өрхийн хэрэглэж буй нэг kВт цахилгааны үнийг 15 хувиар нэмэх саналтай байгаа юм байна.

Ирэх сарын 1-нээс айл өрхийн хэрэглэж буй нэг kВт цахилгааны үнийг 15 хувиар нэмэх саналтай байгаа юм байна. Өөрөөр хэлбэл одоо тооцоолж буй үнээс 15 хувиар нэмэгдэж, 96 төгрөг болно гэсэн үг юм. Энэ талаарх асуудлыг энэ долоо хоногт гаргах аж. Гэхдээ 150квт доторх цахилгааны үнийг 79.80 төгрөгөөр тооцоолох гэнэ. Мөн томоохон ах ахуй нэгж, уул уурхайн компаниудын цахилгааны үнийг ахиу нэмэх талаар Эрчим хүчний зохицуулах хороо хэлэлцэж байгаа юм байна.
Түүнчлэн цахилгааны үнийг нэмэх болсон нь гурван шалтгаантай гэж үзэж байгаа. Үүнд, манай станцууд маш алдагдалтай ажилладаг. Нэг квт цахилгааныг 101 төгрөгөөр үйлдвэрлээд 86 төгрөгөөр худалддаг. Түүгээр зогсохгүй нэг Гкал дулааныг 25 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 12600 төгрөгөөр зардаг. Энэ байдлаас болоод Эрчим хүчний газар энэ онд 50 орчим төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Тиймээс алдагдлаа нөхөхөөр эл шийлвэрийг гаргажээ.
Д.Ундрах 24tsag.mn