
УИХ-ын гишүүн Д.Арвин МАН-аас гарах өргөдлөө бичиж өгсөн талаар мэдээлэл цацагдаад байгаа. Түүнийг МАН-аас гарч, АН-д элсэнэ гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа ч МАН-ын бүлгийн дарга үүнийг өчигдөр эрс үгүйсгэсэн. Харин Д.Арвин гишүүн өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, энэ талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй тайлбар өгч, байр сууриа илэрхийлэх бололтой. Учир нь тэрбээр туслахууддаа хэвлэлийн бага хуралд бэлтгэх үүрэг өгч, ярих зүйлээ бэлдэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (3)