
Д.Арвин гишүүн намаасаа гарч АН-д элсэнэ гэсэн мэдээлэл сүүлийн үед улс төрийн хамгийн шуугиантай үйл явдал болоод байна. Тэрбээр энэ талаар албан ёсоор тайлбар хийгээгүй тул хүмүүс янз бүрийн таамаглал дэвшүүлж байгаа юм. Харин яг одоо МАН-ын УИХ-д сонгогдсон гишүүд энэ асуудлаар хуралдах гэж байна. Тэд Д.Арвин гишүүний намаасаа гарах өргөдөл өгсөн талаар хэлэлцэхээр МАН-ын УИХ дахь гишүүдийн дарга Н.Энхболд болон дэд дарга нарын өрөөнд цуглаж байна гэж эх сурвалж мэдээллээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (6)