
Египетийн хаан гуравдугаар Рамессесын хоолойг зүсч хөнөөсөн болохыг
технологийн дэвшил болон сайн судлаачдын ачаар олж тогтоосон талаар
“BBC” мэдээллээ.

Египетийн хаан гуравдугаар Рамессесын хоолойг зүсч хөнөөсөн болохыг технологийн дэвшил болон сайн судлаачдын ачаар олж тогтоосон талаар “BBC” мэдээллээ.
Энэ хэрэг бодитоор болсон гэдэгтэй олон эрдэмтэн санал нэгдэж байгаа бөгөөд шүүх эмнэлгийн хариу ч тэдний дүгнэлтийг баталсан байна.
Хааны муммигийн томографийн зурагны анхны хариу нь л түүний хоолойг огтлогдсон болохыг харуулсан байна. Томографийн зураг гуравдугаар Рамессесын хоолойг 7 см гүн зүссэн болохыг тогтоосон байна. Эмч нар энэ хэмжээг хурц хутгаар зүссэн бол хүнийг шууд үхэлд хүргэнэ гэж тайлбарлажээ.

“Бид өөрсдийнхөө нээсэн зүйлд итгэж өгөхгүй байлаа. Гэхдээ машин үүнийг баталлаа” хэмээн Италийн “Мумми болон мөсөн хүн судлаачдын хүрээлэн”-ийн судлаач, доктор Алберт Зинк Лид хэлжээ. “Түүний үхлийн энэхүү нууцыг хэдэн зууны турш боолтоор халхалж байжээ. Тэрбээр гуравдугаар Рамессесыг хэрхэн амиа алдсан талаар түүхчид халуун мэтгэлцээн өрнүүлдэг юм. Түүний үхлийн талаарх маргаантай таамгуудыг ингэж нэг цэгцэллээ” хэмээн ярьжээ.
Эртний судруудад МӨЭ 1155 онд түүнийг төрийн эргэлт хийх үеэр татвар эмсүүдийн нэг нь хөнөөсөн гэж бичсэн байдаг аж. Харин энэ тэмдэглэлд хүмүүс маргаантай байдлаар ханддаг байв.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)