
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг “Жайка” төслийн
мэргэжилтнүүд Улаанбаатар хотын метроны тухай төслийг санал болгон,
танилцуулах юм байна.

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг “Жайка” төслийн мэргэжилтнүүд Улаанбаатар хотын метроны тухай төслийг санал болгон, танилцуулах юм байна. Уулзалт өнөөдөр 15.00 цагт Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд болох аж. Энэ үеэр метро барихад хувийн хэвшлийнхний оролцох боломжийн талаар мэдээлэл өгөх юм байна.Метро байгуулах төсөл амжилттай хэрэгжиж чадвал замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийслэлчүүдийн цагийг хэмнэх, улс орны бүтээн байгуулалтад томоохон хуудсыг нээх үйл явдал болох юм.