

Өнгөрсөн даваа гарагт буюу 12 сарын 17-ны өдөр Хойд Солонгосчууд их удирдагч Ким Чен Ирийг нас барсны нэг жилийн эмгэнэн дурссан билээ.
Энэ үеэр залуу удирдагч Ким Чен Ун, эхнэр Ри Соль Жи нарын хамт олны өмнө гарч ирсэн байна. Ри Соль Жи үндэсний хувцас өмссөн байсан ч түүний гэдэг нэлээд томорсон байсан талаар гадны хэвлэлүүд “Хойд Солонгосын “тэргүүн хатагтай” хөл хүнд боллоо” хэмээн бичиж байна.
Залуу удирдагчийн эхнэр хоёр сарын турш олны өмнө огт үзэгдээгүй юм.
Д.Идэр


Сэтгэгдэл (3)