

Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч, когсерватив "Сэнури" намын Пак Кын Хе, Нэгдсэн ардчилсан намаас нэр дэвшигч Мун Жэ Ин нар гол өрсөлдөгчид болж байгаа юм. Бие даан нэр дэвшигч Ан Чөл Сү нэрээ татсанаар албан ёслоор Пак Кын Хе, Мүн Жая Ин нарын хоёр нэр дэвшигчийн нэг таван жилийн хугацаанд төрийн эрхийг барьсан одоогийн ерөнхийлөгч Ли Мён Пакийн орыг залгах хүнээр тодрох юм.
Сонгуулийн сурталчилгааны компанит ажил 22 хоног үргэлжилсэн бөгөөд нэр дэвшигчид нийгмийн халамж, эдийн засгийн өсөлтийг түргэсгэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд хамгийн их анхаарлаа хандуулсан аж.
Д.Идэр










Сэтгэгдэл (3)