
Ингээд хэргийн талаар Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Г.Мөнхдөлөөс тодруулахад “Мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа. Эхнэр нь нас барсан. Нөхөр нь одоо эмнэлэгт эмчлүүлж, эрүүл болж байгаа. Өөр ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Ямар ч байсан эрүү үүсгээд шалгаж байна. 14 хоногтоо энэ хэргийн учир шалтгааныг шалгаж дуусна” гэв.
Эх сурвалжийн мэдээлснээр тэдний амиа хорлохыг завдсан үйлдэл нь гэр бүлийн маргаанаас болсон байна. Тодруулбал, эхнэрийнх нь утсанд өөр залуугаас дуудлага ирээд байсан учир нөхөр нь харджээ. Эхнэр, нөхөр хоёулаа багш мэргэжилтэй бөгөөд дөрвөн хүүхэдтэй боломжийн амьдралтай гэр бүл байсан байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (5)