Орон нутгийн сонгуулиар МАХН-аас Иргэдийн төлөөлөгчдийн хуралд
сонгогдсон 280 гаруй төлөөлөгч Улаанбаатар хотноо цуглараад байгаа
билээ. Тэд бүтэн хоёр өдрийн турш “Орон нутгийн хөгжил ба МАХН” сэдэвт
хэлэлцүүлэг сургалтад хамрагдан, орон нутагт тулгамдсан асуудлыг
иргэдийн хяналттайгаар хэрхэн шийдвэрлэх талаар номын дуу сонсчээ.
Улмаар намтайгаа “Ес зүй, хариуцлагын гэрээ” байгуулсан байна.

Улаанбаатар хотод МАХН-ны 280 гаруй төлөөлөгч Улаанбаатар хотод цуглаад байгаа билээ. Орон нутгийн сонгуулиар МАХН-аас Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон тус гишүүд хоёр өдрийн турш “Орон нутгийн хөгжил ба МАХН” сэдэвт хэлэлцүүлэг сургалтад хамрагдан, орон нутагт тулгамдсан асуудлыг иргэдийн хяналттайгаар хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж байгаа юм. Тэд мөн “Ес зүй, хариуцлагын гэрээ” байгуулсан байна.
Төлөөлөгчид өнөөдөр 11.00 цагт намын дарга Н.Энхбаярыг эргэн очсон байна. Аймаг бүрийн төлөөлөгчид гартаа лоозон барьжээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр эмнэлгийн өрөөнийхөө цонхоор төлөөлөгчидтэй гар даллан мэндчиллээ. Дээрх төлөөлөгчдөд даргатайгаа уулзах хүсэл байсан ч хэнийг ч дотогш нэвтрүүлсэнгүй.
Намынхан нь бид цаашид Н.Энхбаяр даргыг цагаатгуулах бүх талын арга хэмжээг авах болно” хэмээн хэллээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр төлөөлөгчиддөө “Та нарт амжилт хүсье. Шударга байгаарай” хэмээн үг дайсан байна. Яг одоо МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж байна.
Сэтгэгдэл (8)