зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайдын хариултыг хангалттай бус гэж үзлээ

2012-12-19
0
ЖИРГЭХ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс Уул уурхайн сайдад тавьсан “Монгол Улсад хариуцлагатай уул уурхай бий болгох, хөгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар болон Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 2012.09.09-ний өдөр 4 хүний амийг хохироосон хэрэг гарсантай холбогдуулан тавьсан асуулт-“-ын хариуг сонслоо.
    BSN_4481УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс Уул уурхайн сайдад тавьсан “Монгол Улсад хариуцлагатай уул уурхай бий болгох, хөгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар болон Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 2012.09.09-ний өдөр 4 хүний амийг хохироосон хэрэг гарсантай холбогдуулан тавьсан асуулт-“-ын хариуг сонслоо.

   Уул уурхайн сайд Д.Ганхуяг  өгсөн хариултдаа, “ Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудал нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллгааны хөтөлбөрт тусгагдсан. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр тодорхой, бодитой ажлууд хийгдэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад манай яам саналаа боловсруулан Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөн барьж, хуулийг олон нийтэд нээлттэй болгосон. Дэлхийн банкны санхүүжилтээр “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дамжих” төсөл, “Уул уурхайн салбарын институцыг бэхжүүлэх, техникийн туслалцаа”-ны төслүүд 2013 онд хэрэгжиж дуусах бөгөөд цаашид Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин ба нийгмийн стратегийн үнэлгээний төслийн ажлыг хэрэгжүүлж эхэлнэ. “Засгийн газрын тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн “Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн төсөл” Геологи, уул уурхай, газрын тосны салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах дэд хөтөлбөр” –ийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.” гэлээ.

    Мөн тэрээр Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Терра энержи” ХХК-д гарсан хэргийн талаар өгсөн тайлбартаа, “Уул уурхайн үйл ажилагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн техник хэрэгсэл, түүнийг эзэмшигчтэй холбоотой үйлдэгдсэн гэмт хэрэг нь хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад бүртгэгддэг бөгөөд манай яам болон харьяа агентлагуудад энэ чиглэлээр бүртгэл, судалгаа хийгдээгүй байна. Цагдаагийн байгууллагын хэргийн бүртгэлийн санд гэмт этгээд болон гэмт хэрэгт холбогдолтой техник, хэрэгслүүд бүртгэгддэг хэдий ч ямар төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийнх болох нь бүртгэгддэггүй учраас уул уурхайн компаниудын техник хэрэгсэл, түүнийг эзэмшигчтэй холбогдолтой хэргийн судалгааг ялган гаргах боломжгүй байдаг байна. Уул уурхайн үйлдвэрлэлийн ослын судалгааг МХЕГ, Уул уурхайн аврах алба болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл авч  сүүлийн 3 жилийн байдлаар гаргалаа. Уул уурхайн үйлдвэрлэлийн ослын улмаас нийт 259 хүн осолд орсноос 72 хүн нас барж, 17 хүн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол 170 хүн хөдөлмөрийн чадвараа түр алдсан байна. Осолд нийт 18 эмэгтэй өртсөн байна. Гар аргаар буюу бичил уурхайн хэлбэрээр ашигт малтмал олборлогчдоос осолд өртөж нас барсан хүний тоо сүүлийн 3 жилд 59 хүрчээ. Уурхайн ослын дийлэнх нь тухайн ажилтан Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм мөрдөөгүй, Ажлын байрны аюулгүй байдал хангаагүй шалтгаантай холбоотой байна. Уул уурхайн салбарт ажиллаж байгаад амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн ар гэр, үр хүүхдэд төрөөс болон байгууллагаас олгох нөхөн олговорын асуудал, эдгээртэй холбоотойгоор уул уурхайн компаниас болон нутгийн удирдлагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн талаарх мэдээллийг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар холбогдох хууль хяналтын байгууллагаас тус тус гаргуулан авах нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “ энэ асуултыг тавих болсон шалтгаан нь энэ оны 9-р сард хүний амь настай холбоотой нийгмийг цочроосон хэрэг гарсантай холбоотой. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Терра энержи” ХХК-ний жолооч малчин Б.Отгонтулгын гэрийг дайрч 3 эмэгтэй, 10 настай нэг хүүгийн амь насыг газар дээр нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Энэ хэрэг цэвэр тус компанитай холбоотой. Учир нь машин нь энэ компанийн өмчлөлийнх төдийгүй компаний жолооч машиныг согтуугаар барьж явснаас энэ хэрэг гарсан. Иймд “Tерра энержи” компани хариуцлага хүлээх ёстой. Машиныг яагаад согтуу жолоочид  өгч явуулав. Хэрвээ энэ компани тэр нутагт үйл ажиллагаа явуулаагүй, машинаа хяналт, шалгалтгүй, чөлөөтэй гаргаагүй бол ийм асуудал гарахгүй байсан гэсэн асуудлыг л тавиад байгаа юм.  Харамсалтай нь сайд маш дутуу хариулт өгч байна. Ямар ч хариулт олж авсангүй. Иймд энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулах саналтай байна” гэлээ.

     Д.Ганхуяг сайд хэлэхдээ, “хүний амь наснаас илүү уул уурхай байж болохгүй. Хэн буруутай гэдгийг хуулиар тогтооно. Хуулийн дагуу шийдвэр гарсны дараа нөхөн олговор олгогдох ёстой. Хэрэг ажлын байранд гараагүй. Хэрэг мөрдөн байцаалтын явцад байгаа гэсэн хариултыг Цагдаагийн байгууллагаас өгч байгаа. Энэ асуудалд цаашид анхаарч ажиллана” гэлээ. Харин тус яамны хуулийн хэлтсийн дарга н.Болдхүү өгсөн хариултдаа” тухайн компани жолоочтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Жолооч согтуу явж байгаад уг ослыг гаргасан. Материаллаг хохирлыг барагдуулах асуудал  Иргэний тухай хуулиар зохицуулагдана. Энэ асуудал цэвэр уул уурхайн компанитай холбоотой биш” гэсэн юм. Түүний хариулт амь насаараа хохирсон иргэдийг бус гадны компанийг хамгаалж байгаад гишүүд  шүүмжлэлтэй хандаж байв. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, тус компани нийгмийн хариуцлага хүлээж эдгээр гэр бүлд тусалж уучлал гуйх ёстой. Харин өнөөдрийг хүртэл ийм зүйл хийгээгүй бол бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр асуудлыг  хөндөж болно. Иймд Уул уурхайн яам энэ асуудал ямар шатанд байгаа талаар бидэнд тодорхой мэдээллийг ирүүлэх хэрэгтэй” гэлээ. Эцэст нь уг асуудлаар Ажлын хэсэг байгуулах Л.Эрдэнэчимэг гишүүний саналыг гишүүд дэмжлээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • (175.139.124.213)
    Manaid yr ni hangalttai hariult ogdog said darga bhgui !!!
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    7 цаг 13 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    7 цаг 45 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    7 цаг 48 мин
  • Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
    8 цаг 28 мин
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
    8 цаг 36 мин
  • Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
    9 цаг 32 мин
  • Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
    10 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
    10 цаг 15 мин
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
    11 цаг 55 мин
  • Том Круз амь өрссөн үйлдлээрээ Гиннесийн дээд амжилт тогтоожээ
    13 цаг 19 мин
  • Монголын Муайтай боксын шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө
    13 цаг 52 мин
  • Бүх цэргийн наадмын ТААВАР эвдэх хүчтэнүүд
    13 цаг 57 мин
  • Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
    14 цаг 22 мин
  • Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy Education” хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
    14 цаг 30 мин
  • Цэргийн наадмын түрүү бөх хэн байх бол?
    14 цаг 42 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана
    14 цаг 42 мин
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо
    14 цаг 49 мин
  • Нийгмийн даатгалын реформ: Хуулийн шинэчлэлт бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
    14 цаг 53 мин
  • Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...
    15 цаг 1 мин
  • MGL-1 Fighting Championship #22 - “Khangarid Cup” тэмцээнд олон улсын шилдэг тулаанчид өрсөлдөнө
    15 цаг 26 мин
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Ирж буй сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Танилц: Зургаадугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • ФОТО: “Wonderland” фестивал дахь үлгэрийн ертөнц
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • Б.Жаргалан: Ерөнхий сайд аа, та зүгээр л огцроод өгчих
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК