Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2025 оны арванхоёрдугаар 30-ны өдрийн байдлаар АИ-92 авто бензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлыг танилцууллаа. Тухайлбал, Улаанбаатар төмөр замын хэмжээнд 164 вагон буюу 10,080 тонн АИ-92 авто бензин байна. Үүнийг буух өртөөдөөр нь авч үзвэл, Толгойт өртөөнд 62 вагон, Рашаант өртөөнд 11 вагон, Улаанбаатар өртөөнд 14 вагон, Эрдэнэт өртөөнд 8 вагон, Чойр өртөөнд 3 вагон тус тус байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 60 вагон явж байна. Арванхоёрдугаар сарын 01-30-ний өдрүүдэд авто замын боомтуудаар нийт 75,835 тонн АИ-92 автобензин, 4795 тонн АИ-95 автобензин, 197,767 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 11,267 тонн тус тус орж ирээд байна.Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний нийлүүлэлт 80 хувьтай байна" гэв.






















































