
Өнөөдрийн хурлаар Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. МАН-ын бүлгээс дэд хорооны шинэ даргаар УИХ-ын гишүүн Бадарчийн Хэрлэнг нэр дэвшүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжив. Түүний өмнө Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ажиллаж байсан билээ.





















































