
Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 10 цагийн хэмжилтээр Шархад орчимд 500 буюу маш их бохирдолтой, Яармаг, Хайлааст орчимд 224 буюу бохирдолтой байна. Энэ нь удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлэх түвшин юм.
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлдог.



















































