
Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, -30-аас дээш хэмд хүрч хүйтрээд байгаа билээ. Тэгвэл Монголын хамгийн хүйтэн цэг болох Завхан аймгийн Тосонцэнгэл суманд -48 хэмд хүрч хүйтэрчээ. Иймд цаг уурын нөхцөл байдлын талаар Тосонцэнгэл сумын Цаг уурын өртөөний дарга С.Цэрэнпүрэвээс тодрууллаа.
Тэрбээр "Энэ өвөл манай суманд олон жилийн дунджаас дулаан өвөл болж байна. 2026 оны нэгдүгээр сарын 16-наас хүйтэрч эхэлсэн. Шөнөдөө 43-48 хэм хүйтэн, өдөртөө 31-36 хэм хүйтэн байна.
Хамгийн хүйтэн нь энэ сарын 18-наас 19нд шилжих шөнө -48 хэм хүрч хүйтэрсэн.
Өнөөдрийн байдлаар цаг агаар тогтуун, манантай хүйтэн байна" гэв.
Д.Батчулуун























































