
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд УИХ-ын гишүүн Ч. Лодойсамбуугийн “Хугархай эрүүний шөл” номын хавтастай холбоотой мэдээлэл түгсэн. Тодруулбал, уг номын хавтас нь 2008 онд Florida Film Studio-гийн постер зураг байсан гэх мэдээлэл гарсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодрууллаа.
Тэрээр “Nepko Publishing хэвлэлийн газар надад номын постер хийж өгөх ёстой байсан. Мөн би давхар өөр газарт захиалга өгсөн. Нөгөө залуучууд маань надад тухайн хавтасны зургийг санал болгоод би тэрийг нь сонгосон. Гэтэл үүний ард дээр нь ийм мэдээллүүд гарч эхэлсэн. Аз болоход ном хэвлэгдэхээс өмнө үүнийг мэдэж, Nepko хэвлэлийн газрын хамт олны гаргасан шинэ хавтасны зургаар хэвлүүлсэн. Нөгөө залуучууддаа бага зэрэг урам хугарсан. Залуу хүмүүс аливаа зүйлийг шинээр сэтгэж хийх хэрэгтэй. Би өөрөө хэзээ ч хүний бүтээлийг хуулж ашигладаггүй.
"Шинээр бүтээл хийж байгаа залуучууддаа хандаж хэлэхэд өөрийн толгойгоор сэтгэж бодож хийгээрэй гэж хэлмээр байна" гэв.




















































