
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас шатахууны хомсдол, үнийн өсөлттэй холбоотой нөхцөл байдлын талаар тодруулга авлаа.
"Шатахууны үнэ нэмэгдэх асуудал тодорхойгүй хэвээр байна. Дэлхий даяар шатахууны хомсдол үүсэж, үнийн өсөлт явагдаж эхэлсэн. Үүний гол шалтгаан нь Иран улсад болж буй нөхцөл байдлаас хамаарч дэлхийн экспортын нефтийн ойролцоогоор 20 хувийг дамжуулдаг Strait of Hormuz (Хормузын хоолой) хаагдсан явдал юм. Энэ нь дэлхийн олон улс оронд шатахуунтай холбоотой хомсдол үүсгэж байна.
Манай улс урт хугацааны шатахуун нөөцлөх бодлогоо үргэлжлүүлж, дотооддоо барьж буй боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулах, мөн БНХАУ-ын хөрөнгө оруулагчидтай үүссэн асуудлыг ойрын хугацаанд шийдэхээр ажиллаж байна.
Манай улс сар бүр ойролцоогоор 80 мянган тонн АИ-92 шатахуун хэрэглэдэг. Үүнээс 60 мянган тонн нь ОХУ-тай хийгдсэн тогтвортой гэрээний дагуу нийлүүлэгддэг. Харин үлдсэн 20 мянган тонн нь Euro 5 стандартыг хангасан болон бусад шатахууны бүтээгдэхүүн зах зээлийн үнээр нийлүүлэгдэж байна" гэв.




















































