
Говь-Алтай аймгийн Алтай хотын иргэн Шошооны Нинжбадгар нь арьс ширэн эдлэл болон тэмээний гаралтай түүхий эдэд суурилсан гар урлалын чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна.
Тэрбээр арьс ширэн бүтээгдэхүүн урлан бүтээхээс гадна тэмээний чөмгөөр тос гарган авч, тэмээний ясаар төрөл бүрийн гар урлалын бүтээл хийж, уламжлалт мэдлэгийг орчин үеийн хэрэглээтэй хослуулан хөгжүүлж байна.
Байгалийн баялгийг бүрэн ашиглаж, нэмүү өртөг шингээж буй энэхүү хөдөлмөр нь үнэхээр бахархам юм. Үйл ажиллагаа нь улам өргөжин тэлж, амжилт бүтээл арвин байх болтугай. “Нинжбадгар Шошоон” Фэйсбүүк хуудсаар дамжуулан захиалга өгч, Монгол урчуудын гараар урласан бүтээгдэхүүнийг сонгон худалдан аваарай.
























































