
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
- 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ.
- 10:00 цагт СОР17 Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Гантуяа, Ажлын албаны Бодлого, түншлэл хөрөнгө оруулалтын газрын дарга А.Жавхлан нар ажлын албаны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
- 11:00 цагт Монголын мастер тогоочдын холбооноос “Монгол зоог дэлхийд-Монголын амжилт гиннес”-т үйл ажиллагааг зохион байгуулах талаараа “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
- 14:00 цагт “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” номын нээлт ГХЯ-ны "Номин" танхимд болно.
- 14:00 цагт Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, шийдвэр танилцуулах хэвлэлийн хурал Монголбанкид болно.













































