“Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд ерөнхий гүйцэтгэх захирал Камерон Макрей илтгэлдээ “Ази тив шинээр томоохон хотууд барих нь. Эдийн засгийн өсөлтийг Хятад, Энэтхэгийн хотжилтын процесс дагуулж байна. 2025 он гэхэд Хятадын 221 хот нэг саяас дээш хүн амтай болох судалгаа бий. Энэ үйл явц нь дараагийн 20 жилд зэсийн үйлдвэрлэлийг их хэмжээгээр тэлнэ. Хятадын зэсийн үйлдвэрлэл улсынхаа хэрэгцээг хангаж чаддаггүй. Иймээс Оюутолгой компани хятадуудад зэсээ хөнгөхөн борлуулах боломжтой” хэмээн онцлон тэмдэглэлээ. Тус компани жилд 450 мянган тонн зэс, 330 мянган тонн унци алт олборлохоор төлөвлөн ажиллаж байгаа аж. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Говьсүмбэр аймгийн Мэргэжил сургалтын төвд хөрөнгө оруулалт хийж, орон нутагт нэг сая ам.долларын бичил зээлийн үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.Түүнчлэн үндэсний компаниудаас 700 сая ам.долларын бүтээгдэхүүн худалдан авах гэрээ хийжээ. Тэрбээр “Оюутолгой ордыг 50 жил ашиглах нөөцтэй. Бид дэлхийн эхний тавд орох хэмжээний уурхайг байгуулахаар ажиллаж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол хамгийн өндөр эдийн засгийн өсөлттэй орон боллоо. Оюутолгой төслийн дам үр ашиг ч монголчуудад ирээдүйд сайн үр дүн авчрах болно” хэмээн илтгэлээ төгсгөв.
Т.Энхэлээ