
Өнөөдөр Монголын Үндэсний статистикийн хорооноос сар тутмын ээлжит хурлаа хийж, статистик үзүүлэлтийг танилцуулах гэж байна. Энэ хурлаар эдийн засгийн макро болон микро төвшний судалгаа, гэмт хэрэг, эрүүл мэнд, хүнсний бүтээгдэхүүний үнэ гээд нийгмийн бүхий л үзэгдэл, үйл явцын талаарх мэдээллийг эмхэтгэн танилцуулах юм. Хурал 11 цагт Үндэсний статистикийн хорооны байранд болно.