

Түүнчлэн Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллагын Монгол дахь салбар бүлэг УИХ-д суудалтай бүх нам, эвслийн төлөөлөл бүхий 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр УИХ-д шинэчлэгдэн байгуулагдсан талаар тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Р.Бурмаа өнөөдөр 12 цагт Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийх юм байна. Мөн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагчдын чадамжид суурилсан сургалт өнөөдөр 09:00 цагт МХЕГ-ын хоёр давхрын хурлын зааланд болно. Эрүүл мэндийн дэд сайд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал нээж үг хэлнэ бөгөөд, тус хуралд Нийслэл, орон нутгийн МХГ-ын эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч нийт 51 хүн оролцох юм байна.
Сэтгэгдэл (1)