
Халамж, асрамжийн төвд амьдарч, хүмүүжиж байгаа хүүхдийг тоолж,
мэдээллийн санд бүртгэх ажлыг Хүүхдийн төлөө үндэсний газраас эхлүүлжээ.

Халамж, асрамжийн төвд амьдарч, хүмүүжиж байгаа хүүхдийг тоолж, мэдээллийн санд бүртгэх ажлыг Хүүхдийн төлөө үндэсний газраас эхлүүлжээ.Ийнхүү бүртгэхдээ төрсний болон эрүүл мэндийн гэрчилгээ, сурагчийн
хувийн хэрэг зэрэг бичиг баримттай нь тулгаж, фото зургаар нь
баримтжуулж, эцэг эх гэр бүл, харьяаллыг нь тогтоон, хүүхдийн хувийн
мэдээллийн санд нууцын зэрэглэлтэй хадгалах юм байна.
Одоогоор нийслэлийн халамж үйлчилгээ эрхэлдэг 36 төвд 0-18 хүртэлх насны 934 хүүхэд тоолуулж, мэдээллийн санд бүртгэгдсэн бөгөөд 52.7 хувь нь эрэгтэй хүүхэд байгаа аж. Тус ажил орон нутагт үргэлжлэх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/