
Ашигт малтмалын газрын дарга асан М.Батхуягийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд болно. Түүнд албаны эрх мэдлээ хэтрүүлэн “урт нэртэй” хуулийг зөрчин нэлээд олон лиценз олгосон хэрэгт буруутгагдсан. М.Батхуяг АМГ-ын даргаад ажиллаж байхдаа “Саусгоби Сэндс” компанийн таван тусгай зөвшөөрлийн нэгийг нь Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан Б.Даваацогттой хамтран “Зэлэм” гэх компанийн захирал, найз Н.Жаргалсайханыхаа нэр дээр шилжүүлсэн аж. “Зэлэм” компанийн мэдэлд шилжүүлсэн энэ тусгай зөвшөөрөл нь 5261 улсын бvртгэлийн дугаартай, 72000 гектар газарт, 42 сая тонн нүүрсний нөөцтэй ордынх юм байна. 2010 оныхоор бол хоёр тэрбум гаруй ам.долларын үнэлгээтэй газар гэнэ.

Ашигт
малтмалын газрын дарга асан М.Батхуягийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд болно.
Түүнд албаны эрх мэдлээ хэтрүүлэн “урт нэртэй” хуулийг зөрчин нэлээд
олон лиценз олгосон хэрэгт буруутгагдсан. М.Батхуяг АМГ-ын даргаад
ажиллаж байхдаа “Саусгоби Сэндс” компанийн таван тусгай зөвшөөрлийн
нэгийг нь Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан
Б.Даваацогттой хамтран “Зэлэм” гэх компанийн захирал, найз
Н.Жаргалсайханыхаа нэр дээр шилжүүлсэн аж. “Зэлэм” компанийн мэдэлд
шилжүүлсэн энэ тусгай зөвшөөрөл нь 5261 улсын бvртгэлийн дугаартай,
72000 гектар газарт, 42 сая тонн нүүрсний нөөцтэй ордынх юм байна. 2010
оныхоор бол хоёр тэрбум гаруй ам.долларын үнэлгээтэй газар гэнэ.
А,Гантуяа
Сэтгэгдэл (1)