
МҮАН-ын дарга М.Энхсайхан "Монголын төмөр зам" төрийн өмчит компаний захирлаар хоёр сар ажиллаад өнгөрсөн долоо хоногт ажлаасаа халагдсан билээ. Эх сурвалжууд түүний халагдсан шалтгааныг олон янзаар тайлбарлаж байгаа бөгөөд одоогоор М.Энхсайхан өөрөө ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ ажилд томилж, Шинэ төмөр зам төслийг амжилттай хэрэгжүүлэхийг даалгаж байсан. Тэгвэл эх сурвалжууд М.Энхсайханыг энэ ажлаас халахдаа Ерөнхий сайд Н.Алтанхуягтай зөвшилцөлгүй ажлаас нь халсан хэмээн мэдээлж байна. Хэрэв энэ үнэн бол Н.Алтанхуяг болон АН-ын зарим сайд нарын хооронд таагүй байдал үүсч магадгүй л юм.
Сэтгэгдэл (7)