
Шарсан тахиагаараа алдартай АНУ-ын KFC сүлжээ ресторан Монголд салбараа нээхээр болсон тухай "Блүүмберг" агентлаг мэдээлжээ. Энэ сүлжээ рестораныг Volkswagen-ы албан ёсны гэрээт борлуулагч "Таван богд" групп Монголд нэвтрүүлж байгаа юм. "Таван богд" группын гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан Улаанбаатар хотод KFC-ийн дөрвөн салбар нээхээр болсон тухай ярьжээ. Тэрбээр "Бид монголчуудын идэх дуртай хоол, зах зээлээ судалсны үндсэн дээр энэ дэлхийн хэмжээний сүлжээг Монголд нэвтрүүлж байна" гэсэн байна.
KFC нь дэлхийд МC Donalds-ийн дараа хоёрт бичигддэг түргэн хоолны сүлжээ. Дэлхийн 105 оронд 17 мянга гаруй салбартай бөгөөд отгон нь Улаанбаатар дахь салбар нь болох юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (14)