
Арван хоёр жилийн өмнө яг энэ өдөр буюу 2001 оны 1-р сарын 14-нд зудын гамшгийн хор уршгийг арилгахад НҮБ-ын албан ёсны үнэлгээ хийх зорилготой хүмүүнлэгийн үйлсэд оролцож явсан хүмүүс "МИ- 8" онгоцны ослоор амь үрэгдсэн гашуудам үйл явдал болсон билээ. Өнөөдөр эдгээр хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, "Гамма" агентлагийн зурагчин Ц.Батзоригийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж байна. "Хүмүүс" нэртэй уг үзэсгэлэнд зурагчин Ц.Батзоригийн өөрийн гараар угаасан гэрэл зургууд эх хувиараа тавигдлаа. Мөн түүний бүтээлүүдийг эмхэтгэсэн "Хүмүүс" нэртэй номын нээлт өнөөдөр "Хаан" банкны төв салбарын байранд байрлах "Улаан гэр" галлерейд болж байна. Үзэсгэлэн энэ сарын 26 хүртэл үргэлжлэх юм.
Увс аймгийн Малчин суманд болсон энэ осолд УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, НҮБ-ын Хүн амын сангийн Хөтөлбөрийн ажилтан Б.Баярмаа, Гамма агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзориг, нисдэг тэрэгний техникч Д.Отгон, НҮБ-ын ажилчид, Японы "NHK" телевизийн сэтгүүлчид амиа алдсан билээ.
Сэтгэгдэл (1)