
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэлийн цахим хуудас http://oyungerel.parliament.mn хаягтай бөгөөд уг цахим хуудас 2012 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн ажиллаж, 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар нийт 22634 хандалттайгаар УИХ-ын гишүүдийн цахим хуудсуудыг тэргүүлж байна. Харин түүний дараа УИХ-ын гишүүн З.Энхболдын цахим хуудас 13432 хандалтаар удаалж байна.
Энэхүү цахим хуудсыг гишүүдийн туслахууд нь хөтлөн явуулж мэдээ мэдээллийг байнга шинэчлэн, хууль тогтоох болон УИХ-ын гишүүний үйл ажиллагааны тухай мэдээллийг иргэд сонгогчдод цаг алдалгүй түргэн шуурхай мэдээлж байх үүрэгтэй юм.
Ц.Оюунгэрэл сайдын цахим хуудаснаас та бүхэн гишүүний санаачилсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл, иргэд сонгогчидтой хийсэн уулзалт ярилцлага, ирсэн болон явуулсан бичиг баримт, өргөдөл гомдол, цаг үеийн мэдээ мэдээлэл, ажлын төлөвлөгөө тайлан, өдөр өдрийн ажлынх нь хуваарийн талаарх мэдээллийг авах боломжтой юм.
Сэтгэгдэл (6)