
Уг хэрэгт хамсаатан гэх УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, БСШУЯ-ны сайд асан Н.Болормаа нарыг хэргийг АТГ-т шалгаж байгаа. Энэ талаар АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат “Н.Энхбаярт холбоотой хэргээс зарим хүмүүст холбогдох хэргийг тусгаарласан. Шалгагдаж байгаа хүмүүсийн зарим нь байхгүй байна. Тиймээс хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч байна. Гэхдээ бид үргэлжлүүлэн шалгаж байгаа” хэмээн тайлбарлаж байсан. Учир нь хэрэгт холбогдоод буй НИТХ-ын дарга асан Т.Билэгт АНУ руу оргон зайлж, түүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа юм.
Харин уг хэрэгт Т.Билэгтээс гадна Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, Байгаль, орчин ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулгын ах Б.Хуяг нарыг мөн интерполоор эрэн сурвалжилж байсан ч зогсоосон байна.
Н.Энхбаярын дүү Н.Энхтуяаг шалгах болсон учир нь. Н.Энхбаяр “Эскон” гэх хувийн компанитай байжээ. Тэрээр уг компаниа 2010 онд Н.Энхтуяагийн нэр дээр шилжүүлж, өөрийн өмч хөрөнгөө нуун далдлахыг завдсан хэмээн шүүх үзсэн байна. Харин Б.Хуягийг “Өргөө” зочид буудлыг “Хар дун” компанид шилжүүлсэнтэй холбогдуулан шалгаж байгаа аж. Учир нь Б.Хуяг 2007 онд “Хар дун” компанийн захирлаар ажиллаж байсан юм байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (8)