Нийслэлийн Хан-Уул дүүргийн IX, X хорооны иргэд утаагүй зуух болон гэрийн дулаалгыг хямдралтай үнээр авах боломжтой боллоо. Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслөөс нийслэлийн таван дүүргийн 70 мянган өрхөд бүрт шаталттай зуух, гэрийн дулаалга, үүдний хонх зэргийг хөнгөлттэй үнээр борлуулж байна. Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан, тохилог сууцанд 100 мянга гаруй иргэн амьдарч байгаа аж. Үүнээс гадна утаагүй зуух болон гэрийн дулаалгыг хямдралтай үнээр худалдан авч, нүүрс, түлээний хэмнэлт, үр ашгийг нь үзсэн иргэд нийлж, “Миний хаяг Улаанбаатар” нэртэй эвсэл байгуулан, иргэдийг уриалахдаа “Цэвэр агаар” төслийнхөнд мэдэгдсэн байна.
Т.Энхэлээ