
Энэ жил буудай усанд автаж, хөлдөж, хайрагдсанаас чанар нь муудаж
дээд, дээдийн дээд, ширхэгтэй дээд гурилыг компаниуд хэвийн хэмжээгээр
үйлдвэрлэх боломжгүй болсон байна.

Энэ жил буудай усанд автаж, хөлдөж, хайрагдсанаас чанар нь муудаж дээд, дээдийн дээд, ширхэгтэй дээд гурилыг компаниуд хэвийн хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй болсон байна. Гэхдээ "Алтан тариа" компани технологио сайжруулж, шинэ арга хэрэглэснээр бага хэмжээгээр боловч дээд гурилаа үйлдвэрлэж байгаа гэнэ. Чанаргүй буудайнаас болоод тус компаниас бусад үйлдвэр дээд зэрэглэлийн гурил үйлдвэрлэхгүй байгаа юм байна. Тиймээс “Алтан тариа” компанийн дээд гурилын үнэ өнгөрсөн долоо хоногт нэмэгдсэн аж. Тус компани шинэ оны өмнө хоёрдугаар гурилын үнийг 30 төгрөгөөр, он
гарснаас хойш нэгдүгээр гурилын үнийг 40 төгрөгөөр буулгаж, бүх төрлийн
дээд гурилын үнийг 30 төгрөгөөр нэмсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)