
Төгөлдөр хуурын анги болон утсан хөгжмийн ангид 38 сурагч авахаар болсон байна. Дээрхи хоёр анги нь зөвхөн нэгдүгээр ангид суралцуулах элсэлт юм. Харин тавдугаар ангид суралцаж байгаа 38 сурагчийг үлээвэр хөгжим болон ардын хөгжимийн ангид суралцуулах юм. Үлээвэр хөгжим дотроо саксафон, туба, труба, тромбон, валторн, цохивор зэрэг хөгжмийн ангиуд багтаж байгаа бол ардын хөгжим дотор морин хуур, хуучир, ятга, лимбэ, ёочин, шудрага, эвэр бүрээ, бишгүүр, их хуур зэрэг багтаж байгаа юм. Мөн ардын бүжгийн ангидаа одоо 7-р ангид суралцаж байгаа сурагчдыг элсүүлэхээр болсон байна. Ингэхдээ мөн 38 хүүхдийг шалгаруулж авах юм.
Элсэгчид төрсний гэрчилгээ, бүртгэлийн хураамж 5000 төгрөгтэй ирэх шаардлагатай юм. Хөгжим бүжгийн коллеж оюутны амралтын үеэр дээрх ангиуддаа элсэлт авч байгаа учраас намар хичээл эхлэх үеэр элсэлт авахгүй аж.