
Түүнд эрүүгийн хуулийн 230.1-т буруутган шүүхээр болоод байгаа билээ. Тус зүйл ангид “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.
Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өглөө 06.00 цагт МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан саатуулах үед цагдаагийн алба хаагчид руу салаавч гаргаснаараа ийнхүү эрүүгийн хэрэгт татагдсан юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (11)