
Одоогоор Дорнод, Завхан, Дархан-Уул аймгийн Хөгжимт драмын театр оролцох нь тодорхой байна.
Мөн “Гэгээн Муза” наадамд нэр дэвшүүлэх бүтээлийг тодруулах комиссынхон хөдөө орон нутгаар явж шалгаруулалт хийж байгаа аж.
Одоогоор Архангай аймгийн Хөгжимт драмын театрынхан найруулагч Ч.Түвшингийн “Тамын дурлал” жүжгээрээ шалгарсан байна. Харин УДЭТ-ын уран бүтээлчид "Гамлет”, “Гэнжийн дурлал” жүжгээрээ ороцох аж. Гуравдугаар сарын эхээр уг наадамд оролцох театруудын нэр бүрэн тодрох бөгөөд 20-ноос бүтээлүүдийг УДЭТ-ын тайзнаа тоглон үзэгчдийн хүртээл болгох юм.
Т.Хулан