МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуухаар 11 ээж өлсгөлөн зарлаад байсан.
Долоон ээж нь энэ сарын 9-нд эхэлсэн бол дөрөв нь энэ сарын 13-наас
эхэлсэн юм.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуухаар 11 ээж өлсгөлөн зарлаад байсан. Долоон ээж нь энэ сарын 9-нд эхэлсэн бол дөрөв нь энэ сарын 13-наас эхэлсэн юм. Харин түрүүлж өлсгөлөн зарласан долоон ээжийн хоёрынх нь биеийн байдал муудаж, өчигдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор биеийн байдлынх нь талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа аж. Тиймээс энэ талаар эргэн мэдээлэх болно.
Б.Чимэг
Сэтгэгдэл (33)