
АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама их гүрнийг удирдах хоёр дахь
бүрэн эрхийн хугацааг хэрэгжүүлэхээр ирэх даваа гаригт тангараг өргөнө

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама их гүрнийг удирдах хоёр дахь бүрэн эрхийн хугацааг хэрэгжүүлэхээр ирэх даваа гаригт тангараг өргөнө. Тэгвэл урлаг соёлын одод ч түүнийг үүрэгт албандаа томилогдсонд нь хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцох тухайгаа мэдэгджээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд R&B дуучин Алиша Кийз, поп од Кейти Перри, хөгжмийн зохиолч Смоки Робинсон, Стив Уондер, дуучин Бейонси, Келли Кларксон, Марк Энтони, рэппер Ник Кэнон, Ашер, Жон Леженд болон Чикагогийн хүүхдийн найрал дууны чуулга оролцох юм байна.
Сэтгэгдэл (1)