Их Британийн гүнж Кейт Мидлтоны хөл хүнд болсон талаарх мэдээлэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олон нийтийн дунд тархсан билээ. Өчигдөр хатан хааны ордны төлөөлөгч мэдэгдэхдээ Кэти Мидлтоныг энэ оны долдугаар сарын дундуур нярайлна гэжээ

Их Британийн гүнж Кейт Миддлтоны хөл хүнд болсон талаарх мэдээлэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олон нийтийн дунд тархсан билээ. Өчигдөр хатан хааны ордны төлөөлөгч мэдэгдэхдээ Кейт Миддлтоныг энэ оны долдугаар сарын дундуур нярайлна гэжээ. Одоогоор гүнж эмчийн хяналтад байгаа бөгөөд бие нь сайн байгаа аж. TMZ сайтад бичсэнээр ханхүү Уильям эхнэртээ анхаарал халамж тавих нь бага байгаа гэнэ. Учир нь тэрбээр ойрд олон арван хүлээн авалт, үйл ажиллагаанд оролцож байгаа аж. Хамгийн сүүлд хосууд Лондон дахь Үндэсний уран зургийн галерейд зочилж шотланд уран бүтээлчийн Зейт Мидлтоны хөргийн нээлтийн ёслолд оролцсон юм. Гүнж өнгөрсөн сараас хойш бие барьсан даашинз өмсөхгүй байгаа гэж "The Sun" сонинд бичжээ.