
ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин Э.Амартүвшин Испанийн Валенсия хотын дуурийн театрт уригдан, өнгөрсөн сарын дундуур тус улсыг зорьсон юм. Тэрбээр дэлхийд алдартай театруудын нэг “Palau de les Arts Reina Sofia”-гийн тайзнаа Дж.Вердийн “Риголетто” дуурьт дуулаад иржээ. Э.Амартүвшин гэрээ ёсоор “Риголетто” дуурийн алиа салбадай Риголеттод дуулах байсан ч түүнийг очсоны дараа хөтөлбөрт нь өөрчлөлт орсон байна. Тиймээс тус дуурийн Монтероне гүнгийн дүрийг бүтээгээд иржээ. ДБЭТ энэ жил уран бүтээлийн 50 дахь улирлын хөшгөө тус театрын тайзнаа 50 жил эгшиглэж буй Оросын суут хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээсэн бөгөөд Онегины дүрийг баритон Э.Амартүвшин анх удаа гэхэд тун гайхалтай бүтээсэн юм. Тэрбээр өнгөрсөн сарын 15-нд ДБЭТ-ын тайзнаа дахин амилах Дж.Вердийн “Риголетто” дуурийн алиа салбадай Риголеттод тоглосон юм.

ДБЭТ-ын
гоцлооч, гавьяат жүжигчин Э.Амартүвшин Испанийн Валенсия хотын дуурийн
театрт уригдан, өнгөрсөн сарын дундуур тус улсыг зорьсон юм. Тэрбээр
дэлхийд алдартай театруудын нэг “Palau de les Arts Reina Sofia”-гийн
тайзнаа Дж.Вердийн “Риголетто” дуурьт дуулаад иржээ. Э.Амартүвшин гэрээ
ёсоор “Риголетто” дуурийн алиа салбадай Риголеттод дуулах байсан ч
түүнийг очсоны дараа хөтөлбөрт нь өөрчлөлт орсон байна. Тиймээс тус
дуурийн Монтероне гүнгийн дүрийг бүтээгээд иржээ. ДБЭТ энэ жил уран
бүтээлийн 50 дахь улирлын хөшгөө тус театрын тайзнаа 50 жил эгшиглэж буй
Оросын суут хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковскийн “Евгений Онегин”
дууриар нээсэн бөгөөд Онегины дүрийг баритон Э.Амартүвшин анх удаа
гэхэд тун гайхалтай бүтээсэн юм. Тэрбээр өнгөрсөн сарын 15-нд ДБЭТ-ын
тайзнаа дахин амилах Дж.Вердийн “Риголетто” дуурийн алиа салбадай
Риголеттод тоглосон юм.
А.Гантуяа