

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын ”Шинэчлэлийн 7 зорилт” нээлттэй өдөрлөг өнөөдөр 14:00 цагт Төрийн ордны Их танхимд эхэлнэ. Арга хэмжээний нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцоно.
МН мэдээллийн агентлагт
11.00 цагт Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудаас охидын хүчирхийллийн эсрэг асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт Италид болсон “Golden circus” олон улсын циркийн наадамд монголчууд амжилттай оролцож тэнцвэрийн үзүүлбэрээр мөнгө, хос уран нугаралтаар хүрэл медаль хүртсэн талаарх мэдээллийг сонирхоорой.