2025 оны зургаа дугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байсан ба олон жилийн дунджаас 10-70 см бага. Харин Улз, Халх, Балж мөн Орхон, Сэлэнгийн адгаар 15-80 см ахиу байжээ.
Ойрын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 11, 12-нд нутгийн зарим газраар,13-нд нутгийн төв хэсгээр бороо орох тул малчид, тариаланчид, аялагчид болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.